Мэдрэлийн гаралтай өвдөлт намдаах эм
Нейродикловит
* Диклофенак 50мг
* Тиамины гидрохлорид (витамин В1)
* Пиридоксины гидрохлорид (витамин В6)
* Цианокобаламин (витамин В12)
Насанд хүрэгсэд (18 ба түүнээс дээш настай)
Капсулыг зажлахгүйгээр хоолны өмнө хангалттай хэмжээний шингэнээр даруулж бүхлээр нь залгиж ууна.
Эмчилгээний эхэн үед 1 капсулаар 8-12 цагийн зайтай ууна.
Хүндрээгүй эсвэл урт хугацааны эмчилгээний үед хоногт 1 удаа эсвэл 12 цагийн зайтай (50-100мг диклофенак) хэрэглэх нь хангалттай байдаг.
Хоногт хамгийн ихдээ 3 капсул (150мг диклофенак)-аас хэтрүүлэхгүй.
Нэмэлтээр витамин В1, В6, В12 агуулсан тул дан найрлагатай дикдофенак 100мг уусантай ижил үйлчилгээг үзүүлж өвдөлт намдаахаас гадна В-ийн төрлийн витамины хэрэглээг нөхөж өгнө.
Нейродикловит (Neurodiclovit)-ыг 18-аас дээш настай насанд хүрэгсдэд дараах өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ:
- Хэрх өвчинтэй хамааралгүй үрэвслийн үеийн өвдөлт
- Хэрх өвчний үрэвслийн хэлбэрүүд
- Үрэвсэл бүхий хөдөлгөөний аппаратын сөнөрлийн шинж тэмдгүүд
- Мэдрэлийн гаралтай өвдөлт, жишээ нь, хүзүү ба мөрний орчим, бүсэлхийн өвдөлт болон ууцны мэдрэлийн үрэвсэл.
- Диклофенакын эмчилгээний үеэр согтууруулах ундаа хэрэглэвэл ходоод гэдэсний замын цус алдалтыг ихэсгэдэг учраас хамт хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.
- Согтууруулах ундаа ба цай нь В1 витамины шимэгдэлтийг багасгадаг.
- Сульфит агуулсан уух зүйлс (жишээ нь, дарс)-тэй хамт хэрэглэвэл В1 витамин нь амархан задарч улмаар үйлдлээ алдана.