top of page
Writer's pictureDr.Froika Mongolia

НУРУУНЫ ӨВДӨЛТ



Нуруу өвдөх шалтгаан: Нуруу нь хүний тулгуур эрхтэн бөгөөд хамгийн их ачааллыг үүрдэг. Ихэвчлэн нуруугаараа унах, хүнд зүйл өргөх зэргээс үүдэн нуруу өвдөх бөгөөд 6 долоо хоногоос доош хугацаанд үргэлжилбэл хурц хэлбэртэй гэж үзнэ.


Харин тодорхой шалтгаангүйгээр өвдөх буюу 6 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байвал дараах шалтгаантай. Үүнд:

  • Нурууны мэдрэлийн ёзоор дарагдсан

  • Хэрх өвчин

  • Ясны сийрэгжилт

  • Сээр нурууны ясны хэлбэр өөрчлөгдөх.

Мөн бусад өвчний үед нуруу өвддөг. Тухайлбал,

  • Хоол боловсруулалттай холбоотойгоор

  • Бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, бөөрний чулуу

  • Нурууны гэмтэл

  • Зарим тохиолдолд сарын тэмдгийн үеэр нуруу өвддөг.


Шинж тэмдэг

  • Булчин чангарч, өвдөх

  • Хөдөлгөөн болон ачааллын үед бүсэлхий нуруугаар хүчтэй хатгуулж өвдөх

  • Нуруунаас хөл рүү хатгуулж өвдөх

  • Нуруугаа хөдөлгөж болохгүй байх

  • Нуруу тэгш байдлаа алдаж хазайх

Нурууны өвчин хөнгөн байвал гэрийн нөхцөлд арга хэмжээ авах боломжтой.  Харин өвдөлт 2 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл  эмчид хандахыг зөвлөж байна.

Нурууны өвдөлт дараах байдлаар илэрвэл бусад өвчний шалтгаантай гэж үзнэ.

  • Маш хурц хатгуулж өвдөх

  • Нуруунаас өвдөгний доод хэсэг хүртэл өвдөх

  • Хөл бадайрч, мэдээ алдах

  • Нуруу өвдөх үеэр тодорхойгүй шалтгаанаар жин хасах

  • 50-аас дээш насны хүний нуруу өвдөх нь бусад өвчний шалтгаантай байдаг.


Урьдчилан сэргийлэлт

  • Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хийх. Усанд сэлэх, алхах, гүйх зэрэг дасгалыг тогтмол хийж байх,

  • Хүнд зүйл аль болох өргөхгүй байх. Хэрэв өргөхөөр болвол нуруугаа эгч, гуяны булчиндаа ачаалал өгч болгоомжтой өргөх,

  • Илүүдэл жингээ хасах

  • Цэх сууж сурах

  • Нэг байрлалд удаан суухгүйгээр зогсох, суух зэргээр хөдөлгөөн хийж нуруугаа амраах

  • Удаан хугацаанд жолоо барихдаа дунд нь зогсож амрах

  • Хүнд ачаатай цүнх үүрэхдээ хоёр мөрөндөө ээлжилж үүрэх

  • Өглөө сэрээд огцом босолгүйгээр хоёр тийшээ харах, суниах зэргээр хөдөлгөөн хийж аажуухан босох зэрэг зуршлыг тогтмол хэрэгжүүлэх нь бүсэлхий нуруу өвдөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.


Зөвлөгөө: Ажил амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор нуруунд хэт ачаалал өгч өвдсөн бол дараах арга хэмжээг авах нь өвдөлт намдаах ач тустай.

Халуун жин тавих, өглөө босоод дасгал хийх

Санамж: Хүнд хэлбэрийн нурууны хугаралтай, нурууны эд эсийн хавдартай эсвэл дисксний цүлхийлт явагдаад мэдрэлээ бүрэн дарчихсан, нурууны зөөлөн эдийн хүнд гэмтэлтэй хүмүүс фитнессээр хичээллэж, иог хийж болохгүй. Хүндрэх эрсдэлтэй байдаг.


Оношилгоо: Нурууны өвдөлтийн шалтгаануудаас хамаарч дараах шинжилгээг хийнэ.Үүнд:

  • Рентген зураг

  • MRI, Компьютер томографи шинжилгээ

  • Цусны шинжилгээ (нурууны өвдөлт үүсгэх халдвар авсан эсэхийг шинжлэх)

  • Мэдрэл гэмтсэн эсэхийг шалгах.



Эмчилгээ: Нуруу өвдөж эхлэхэд өвчин намдаах үйлчилгээтэй эм ууж болно. Мөн халуун эсвэл хүйтэн жин тавьж өвдөлт надаах, эмчийн заавраар тосон түрхлэг түрхэх нь үр дүнтэй.

Өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц өвдөлт мэдрэгдэж байвал эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв сээр нурууны яс болон мэдрэл гэмтсэн бол хагалгааны аргаар эмчилдэг.

Мөн нурууны өвдөлтийг намдаах зорилгоор эмчилгээний иогоор хичээллэх боломжтой.

19 views0 comments

Comments


bottom of page