top of page

Калмио

КАЛМИО тосон түрхлэг

Кальципотриол/Бетаметазон

НАЙРЛАГА:

1г дахь агууламж: Кальципотриолын моногидрат .............................52.2 мкг

Бетаметазоны пропионат ..................................0.643 мкг

ХАРАГДАХ БАЙДАЛ: Цайвар шар болон шаргал өнгөтөй тосон түрхлэг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Хайрст үлд (псориаз) - өвчний эмчилгээнд зориулагдсан

ХЭРЭГЛЭХ АРГА ТУН: Кальципотриол/Бетаметазон тосон түрхлэгийг биеийн тууралтат хэсэгт хоногт нэг удаа түрхэж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 4 долоо хоног. Эмчилгээний хугацаа дууссаны дараа цаашид үргэлжлүүлэх эсвэл шинээр ээлж эмчилгээг хийх хэрэгтэй бол заавал эмчид хандана уу. Тосон түрхлэгийг хэрэглэхдээ хоногт дээд тал нь 15 г, долоо хоногт 100 г – аас хэтрүүлж болохгүй. Энэ эмийг хэрэглэх хэсэг нь арьсны гадаргуугийн 30% -иас хэтрэхгүй байх ёстой.

ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АНХААРУУЛГА:

1.Дор дурьдагдсан хүмүүст энэ эмийг хэрэглэж болохгүй.

  1. Найрлага дахь үндсэн үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг өвчтөнд

  2. Кальцийн бодисын солилцооны алдагдалтай өвчтөнд

  3. Идээт цэврүүт болон дуслан хэлбэрт хайрст үлд, арьсны улайлтат хайрст үлд,

  4. Бөөр болон элэгний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд

  5. Нярай хүүхдэд, ялангуяа дутуу нярайд

  6. Нүүр болон нүдний эргэн тойронд

  7. Ил шарх болон салст бүрхэвчид

  8. Бактериар үүсгэгдсэн арьсны халдварт өвчинтэй (арьсны сүрьеэ, тэмбүү г.м), мөөгөнцөрт халдвар (кандидоз, хяргах үлд г.м), вирусын халдвар (энгийн херпес, могой үлд, салхин цэцгийн тууралт, салхин цэцгийн вакцин хийлгэсний дарааг.м), шимэгч амьтнаар халдварлагдсан өвчтөнд (хамуу, хачиг, питириаз буюу ягаан үлд г.м)

  9. Дунд чихний хөндийн гадна хэсгийн үрэвсэлтэй өвчтөнд

  10. Шархлаатай арьсан дээр (Бехчетийн өвчнөөс бусад), мөн хоёрдугаар зэргийн (эсвэл түүнээс дээш) гүний түлэгдэлт, хөлдөлттэй бол

  11. Дерматит, гүвдрүүт батга, улаан батга, улаан эсэргэнэтэй өвчтөнд

  12. Бэлэг эрхтэн, хошного хэсгийн орчимд загатнах эмгэгтэй бол

2.Дор дурьдагдсан хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

1.Жирэмсэн эсвэл хөхүүл эхэд

2.Өндөр настай хүмүүст

3.Элэгний үйл ажиллагааны алдагдалтай эсвэл чихрийн шижин өвчтэй хүмүүст

3.Гаж нөлөө:

  1. Арьсны талаас

1.1 Халдварт өртөх: Арьсан дээр (арьс, үсний уутанцарт) нянгийн болон вирусын халдвар илэрч болно. [Битүүбоолт хийсэн тохиолдолд амархан илэрдэг] Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл нянгийн эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг зохих эмийг хамт хэрэглэж, шинж тэмдгүүд хурдан сайжрахгүй бол энэ бэлдмэлийн хэрэглээг зогсоох хэрэгтэй.

1.2 Арьсны талаас илрэх ерөнхий гаж нөлөө: түрхсэн хэсгийн арьсны хариу урвал, загатнаа, арьс цочрох, хатгаж өвдөх, хорсох, хуурайших, улайх, тууралт гарах, үрэвсэх, экзем, псориаз сэдрэх, гэрэл мэдрэмтгий байх, хэт мэдрэгшлийн хариу урвалууд (түүний дотор маш ховор тохиолдолд судас мэдрэлийн хаван, нүүр хавдах г.м)орно. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмийг хэрэглэхээ зогсоож, эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.

1.3 Удаан хугацаанд хэрэглэсний дараа: Стероидоос шалтгаалсан батгашил ба арьсны эмгэг өөрчлөлтүүд (атрофодерма, телеангиэктази, пурпур), стероидын шалтгаант улаан батга (rosacea), амны эргэн тойрны эсвэл нүүрийг бүхэлд нь хамарсан улайлтат дерматит [гүвдрүүт тууралт (папуль), арьсны өнгөц судсууд өргөсөх (телеангиэктаз), арьсанд тав, хайрс тогтох], ихтиоз хэлбэрийн дерматоз, хэт үсжилт (гипертрихоз), арьс алаглаж цайх (депигментаци) г.м. шинж илэрч болзошгүй. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл хэрэглээг аажмаар бууруулж, кортикостероид агуулаагүй эм болгон өөрчил. Хэсэг газрын халдварын үед дархлаа тогтолцоо муудсанаас болж хоёрдогч халдварын илрэл нэмэгдэж болно.

2. Дотоод шүүрлийн талаас

Хэт удаан хугацаанд ихээр хэрэглэх, дээр нь боолт тавих тохиолдолд кортикостероидууд цусанд шимэгдэж орсны улмаас гипофиз ба бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дарангуйлах боломжтойг анхаарна уу.

3.Нүдний талаас: Удаан хугацаагаар хэрэглэхэд нүдний дотоод даралт ихсэлт (глаукома) үүсгэж болзошгүй тул болгоомжтой байгаарай. Тодорхойгүй давтамжтайгаар хараа бүүдийх шинж илэрч болзошгүй.

4.Системийн үр нөлөө: энэ бэлдмэлийг хэсэг газарт хэрэглэсний дараа кальципотриолын улмаас гиперкальциеми буюу цусны сийвэн дэх кальцийн хэмжээ ихсэх байдал үүсэж болно.

4.ЕРӨНХИЙ АНХААРУУЛГА:

  1. Энэ бэлдмэлийг заагдсан аргачлалын дагуу заагдсан хэмжээгээр хэрэглэнэ үү

  2. Хэсэг газарт гадуур хэрэглэсэн үед зарим тохиолдолд кортикостеройдууд цусанд шимэгдсэний улмаас ууж эсвэл тарьж хэрэглэсэнтэй ижил үр нөлөө, тухайлбал гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн тэнхлэгийн (hypothalamus-pituitary-adrenal axix-HPA) үйл ажиллагаа түр зуур дарангуйлагдан, Кушингийн хам шинж үүсэх, цусан дахь саахарын хэмжээ ихсэж чихрийн шижин үүсэх, яс сийрэгжих, хавагнах зэрэг хүндрэлд хүргэдэг тул хэсэг газрын кортикостероид бэлдмэл их хэмжээгээр удаан хэрэглэж байгаа хүмүүсийн цусан дахьболон шээстэй хамт гадагшилж буй кортизолын хэмжээг үе үе тодорхойлж байх, эсвэл HPA тэнхлэгийн үйл ажиллагаа дарангуйлагдсан эсэхийг тогтоохын тулд ACTH-ийн өдөөлтийг шалгах сорил хийж байх ёстой.

  3. Хэрэв HPA тэнхлэг дарангуйлагдсан бол эмийн хэрэглээг аажмаар зогсоох, хэрэглэх давтамжийг багасгах эсвэл нөлөө багатай кортикостероидоор солих хэрэгтэй. Кортикостероид эмийн хэсэг газрын хэрэглээг зогсоосны дараа HPA тэнхлэгийн үйл ажиллагаа ихэнх тохиолдолд хурдан сэргэдэг.

  4. Энэ эмийг хэрэглэсэн ч өвчний байдал сайжрахгүй эсвэл муудвал эмийн хэрэглээг зогсоох ёстой.

  5. Гаж нөлөө гарахаас болгоомжлон, эмчилгээний эерэг үр дүн гарсан даруйд энэ эмийн эмчилгээг аль болох хурдан зогсоох хэрэгтэй.

  6. Их хэмжээгээр, удаан хугацаагаар, ялангуяа дээрээс нь битүүлж боох байдлаар хэрэглэвэл, кортикоидуудыг уух эсвэл тарих аргаар хэрэглэсэнтэй адил “системийн” шинж тэмдэг илэрч болзошгүй тул болгоомжтой байгаарай. Онцгой тохиолдлоос бусад үед битүүмжлэн дарж боох, их хэмжээгээр, удаан хугацаанд хэрэглэхээс зайлсхий.

  7. Түрхэж хэрэглэсэн хэсэгт арьсны хатингаршил, стероидын шалтгаант улайлт зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй тул шинж тэмдгийн зэргийг ялангуяа арьсны эмзэг хэсэгт (нүүр, хүзүү, шодой, бэлэг эрхтний орчим, суга цавь зэрэгт ) хэрэглэх үед үргэлж анхааран үзэж байх хэрэгтэй.

  8. Зарим хүн илүү мэдрэмтгий арьстай байж болзошгүй тул байнгын ажиглалтаар мэдрэмтгий байдлын ямар нэг шинж тэмдэг (өвдөлт, улайлт, хаван, гүвдрүүтэх, цэврүүтэх гэх мэт) илэрвэл хэрэглэхээ болих хэрэгтэй.

  9. Үүнийг удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.

  10. Долоо хоногийн дээд тунг (100 гр) хэтрүүлсэн тохиолдолд цусан дахь кальцийн хэмжээ ихэсч (гиперкальциеми үүсч) болно. Энэ тохиолдолд хэрэглээг зогсоовол хэвийн байдалдаа хурдан ордог.

  11. Зарим тохиолдолд Кортикостероид цусанд шимэгдсэнээс “системийн” үр нөлөө, тухайлбал бөөрний дээд булчирхайн булчирхайн үйл ажиллагааг дарангуйлах, чихрийн шижинтэй өвчтөний саахарын солилцооны хяналт алдагдах зэрэг шинж ажиглагдаж болно. Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүс эмчдээ урьдчилан мэдэгдэх ёстой.

  12. Кальципотриол/Бетаметазон эмчилгээний үед эмч нар өвчтөнүүдэд байгалийн болон хиймэл нарны гэрэлд хэт их өртөхийг хязгаарлах эсвэл зайлсхийхийг зөвлөж байна. Эмч, өвчтөнд өгөх боломжит үр ашиг нь болзошгүй эрсдэлээс давна гэж үзэж байгаа тохиолдолд л кальципотриолыг хэт ягаан туяаны долгионтой хамт хэрэглэнэ.

  13. Кортикостероидыг ууж тарьж хэрэглэхэд ажиглагддагийн адилаар, хэсэг газарт түрхэж хэрэглэх үед харааны бэрхшээл үүсч болзошгүй. Хэрэв өвчтөний хараа бүдэгрэх эсвэл харааны бусад эмгэг зэрэг шинж илэрвэл болор цайх, нүдний даралт ихсэх болон төвийн хориоретинопати (CSCR) зэрэг ховор өвчнийг багтааж болзошгүй шалтгааныг үнэлүүлэхийн тулд өвчтөн нүдний эмчид хандах хэрэгтэй.

5.БУСАД ЭМИЙН БОДИСТОЙ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨХ:

  1. Тус эм нь өндөр идэвхтэй кортикостеройд агуулдаг тул бусад стеройд эмтэй хамт хэрэглэхээс зайлсхийх

  2. Салицилийн хүчил нь Кальципотриолын үр нөлөөг бууруулдаг тул хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

  3. Энэ бэлдмэлийг хайрст үлдэнд зориулагдсан бусад бүтээгдэхүүн болон туяа эмчилгээтэй хавсруулан хэрэглэсэн туршлага байхгүй.

6.ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ:

  1. Жирэмсэн үеийн хэрэглээ: Амьтан дээр хийгдсэн туршилтаар энэ бэлдмэлийг гадуур түрхэж хэрэглэсэн амьтны үр төлд нөхөн үржихүйн хортой нөлөө - ургийн гаж хөгжил ажиглагдсан.

  2. Кальципотриол/ бетаметазон эмийг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн хангалттай туршлага одоогоор байхгүй. Тиймээс энэ тосыг зөвхөн жирэмсэн эхэдөгөх ашиг тус нь болзошгүй эрсдлээс давсан тохиолдолд л хэрэглэнэ.

  3. Эмнэлзүйн тандалт судалгаагаар жирэмсэн үед хүчтэй үйлчлэгч кортикостероидыг ууж эсвэл гадуур, нийт 300 г-аас дээш хэмжээгээр хэрэглэсэн эхээс гарсан хүүхэд бага жинтэй төрдөг болох нь ажиглагдсан.Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ эмийг арьсны жижиг хэсгүүдэд богино хугацаанд хэрэглэхийг зөвлөж байна.

  4. Хэсэг газарт гадуур хэрэглээсэн кортикоидууд хөхний сүүнд ордог эсэх нь тодорхойгүй боловч ууж буюу тарьж хэрэглэсэн үед кортикоидууд хөхний сүүнд ордог нь хэдийн тогтоогдсон. Тиймээс хөхүүл эхчүүдэд кальципотриол/бетаметазонтой тос хэрэглэх заалт өгөхдөө болгоомжтой байх хэрэгтэй. Өвчтөнд хүүхдээ хөхүүлж буй бол цээжин хэсэг, хөхөндөө кальципотриол/бетаметазон тос түрхэхгүй байхыг анхааруулсан байх хэрэгтэй.

  5. Бетаметазон дипропионатыг их хэмжээгээр түрхэж хэрэглэвэл эхийн цусанд хангалттай хэмжээгээр нэвтрэн ордог учраас хөхний сүүнд орох бүрэн боломжтой болдог. Тиймээс хүүхдийг хөхөөр хооллох зайлшгүй хэрэгцээ болон эхийн энэ эмийг хэрэглэх эмнэлзүйн хэрэгцээг, мөн энэ эмийн хөхүүл хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөг, хэрэглээгүй тохиолдолд эхийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг тус тус харгалзан үзэх шаардлагатай.

  6. Амьтан дээр хийгдсэн туршилтаар кортикостероид хэрэглэсэн амьтанд нөхөн үржихүйн хордлого (тагнайн сэтэрхий, араг ясны хөгжлийн гажиг) илэрчээ. Харханд кортикостероидыг удаан хугацаагаар уулгаж хэрэглэх үед хээл тээлтийн хугацаа уртсаж, төрөх үйл явц удаашран, хүндрэлтэй явагддаг болох нь ажиглагдсан. Түүнээс гадна үр төлийн эсэн мэнд төрөх, амьдрах чадвар буурч, бага жинтэй төрөх, биеийн жиннэмэгдэх хурд удаашрах нь ажиглагдсан. Харин нөхөн үржихүйн чадвар алдагдаагүй. Хүний хувьд дээрх байдал хамааралтай эсэх нь тодорхойгүй байна.

7.ӨНДӨР НАСТАНД ХЭРЭГЛЭХ:

Өндөр настанд ерөнхийдөө гаж нөлөө үүсэх эрсдэл нь илүү байж болох юм, ялангуяа их хэмжээгээр эсвэл удаан хугацааны туршид, мөн битүү боолттой хэрэглэвэл эрсдэл улам нэмэгдэнэ. Тиймээс илүү болгоомжтой хандах ёстой.

8.ТУН ХЭТРҮҮЛЭЛТ:

  1. Зөвлөмж болгож буй тунг хэтрүүлэн хэрэглэх нь сийвэн дэх кальцийн хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэдэг хэдий ч эмчилгээг зогсоосны дараа түргэн буурдаг.

  2. Удаан хугацаанд их тунгаар хэрэглэх үед өнчин тархи, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дарангуйлах боломжтой. Ийм тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээг зааж өгдөг.

  3. Кортикостеройдын эмчилгээнээс шалтгаалсан архаг хордлогын үед эмчилгээг аажмаар зогсоох шаардлагатай.

9.ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

1) Энэ бэлдмэлийг нүдний эмчилгээнд хэрэглэдэггүй. Хэрэв нүдэнд орсон бол тэр даруйд усаар угаах хэрэгтэй. Хэрэв илэрч буй шинжүүд нь хүнд байвал нүдний эмчээс тусламж авах хэрэгтэй.

2) Бэлдмэлийг эмчилгээнээс өөр зориулалтаар ашиглаж болохгүй.

3) Эмч зөвлөөгүй л бол битүүмжлэх боолттой (ODT) хэрэглэхийг зөвлөдөггүй.

4) Нүүр, ам, нүд, цавь бэлэг эрхтний орчмоор (бэлгийн эрхтэнд) хэрэглэхээс зайлсхий. Хэрэглэх бүрийн дараа гараа угааж байх ёстой.

5) Энэ бүтээгдэхүүнээр эмчилгээ хийх биеийн гадаргуугийн талбай 30% -иас хэтрэхгүй байх ёстой.

6) 18-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.

10.ХАДГАЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ АНХААРУУЛГА

11.БУСАД МЭДЭЭЛЭЛ

  1. Псориазыг кортикостероидоор эмчлэхэд бүх биеийг хамарсан идээт псориаз үүсэх эрсдэлтэй эсвэл энэ эмчилгээг зогсоох үед псориаз дахин сэргэх үр дагавар гарч болзошгүй.

  2. Кальципотриол агуулсан бэлдмэлийн хувьд: арьсны хорт хавдар үүсэх эрсдлийн зэргийг хулганы арьсан дээр түрхэх аргаар, дотор эрхтний хорт хавдар үүсгэх эрсдлийн зэргийг харханд уулгах аргаар хийсэн туршилтаар судалсан бөгөөд судалгаагаар хүний биед онцгой эрсдэлтэй байж болох үр нөлөө илрээгүй. Гэвч хулганад хийсэн туршилтын явцад кальципотриол нь хэт ягаан туяаны цацрагийн нөлөөг нэмэгдүүлснээр арьсны хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг нөлөөтэй болохыг харуулсан. судалгаа хийгдээгүй.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:

1-300 хэмд, савыг нь сайтар таглаж хадгална.

САВЛАЛТ: Цаасан хайрцагт савлагдсан хөнгөн цагаан бортгонд 30 г – р савлагдана.

13 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page