ЭКОКЛАВ®
Худалдааны нэр: Экоклав®
Олон улсын нэршил: Амоксациллин + клавуланы хүчил + лактулоз
Эмийн хэлбэр: хэрэглэхийн өмнөхөн хөвмөл болгоод ууж хэрэглэхэд зориулан бэлтгэсэн нунтаг
Найрлага: уусган бэлтгэсэн 5 мл (нэг тунгийн халбага) хөвмөлд агуулагдах:
Амоксациллин 125мг + клавулины хүчил 31,25мг + лактулоза 200 мг
Амоксациллин 250мг + клавулины хүчил 62,5мг + лактулоза 400 мг
Эмийн бүлэг: Хагас нийлэг пенициллины бүлгийн антибиотик + бета-лактамазыг дарангуйлагч.
Фармакодинамикийн онцлог
Үйлдлийн механизм: Амоксициллин – олон төрлийн грам-эерэг, грам-сөрөг нянгийн эсрэг нөлөөлдөг, өргөн хүрээний үйлдэлтэй, хагас нийлэг антибиотик. Амоксициллин нь зарим бактерийн ялгаруулдаг бета-лактамазын үйлчлэлээр задардаг учраас энэ ферментийг ялгаруулах чадвартай бактерт нөлөө үзүүлж чаддаггүй.
Клавуланы хүчил нь: бүтцээрээ пенициллинтэй ижил төстэй бөгөөд бичил биетний ялгаруулдаг пенициллин ба цефалоспоринд тэсвэртэй болгодог бета-лактамаз ферментийг идэвхгүйжүүлдэг. Клавуланы хүчил нь плазмидуудын ялгаруулан гаргаж, антибиотикт тэсвэртэй болох нөхцлийг нь бүрдүүлдэг бета-лактамазын эсрэг идэвхтэй үйлчилдэг ч 1-р хэв шинжийн хромосомын бета-лактамазад үйлчилж чаддаггүй.
Клавуланы хүчлийг өөртөө агуулсан Экоклав® бэлдмэл нь амоксициллиныг бета-лактамаза ферментийн нөлөөгөөр задрахаас хамгаалж, амоксициллины бактерийн эсрэг үйлчлэлийн хүрээг ихэсгэдэг.
Амоксициллин ба клавуланы хүчил хосолсон бэлдмэлд мэдрэг бактериуд
Грам эерэг агаартан бактериуд
Bacillus anthracis
Enterococcus faecalis
Listeria monocytogenes
Nocardia asteroidеs
Streptococcus pyogenes1,2
Streptococcus agalactiae1,2
Streptococcus spp. (бусад бета- цус задлагч стрептококкууд)
1,2Staphylococcus aureus (метициллинд мэдрэг)
1Staphylococcus saprophyticus (метициллинд мэдрэг)
Цус бүлэгнэлт үүсгэхгүй стафилококкууд (метициллинд мэдрэг)
Грам эерэг агааргүйтэн бактериуд
Грам сөрөг агаартан бактериуд
Грам сөрөг агааргүйтэн бактериуд
Бусад
Амоксициллин ба клавуланы хүчлийн хослолд олдмол тэсвэрт чанар үүсч болзошгүй бактериуд
Грам сөрөг агаартан нянгууд
Escherichia coli1
Klebsiella oxytoca
Klebsiella pneumoniae1
Klebsiella spp.
Proteus mirabilis
Proteus vulgaris
Proteus spp.
Salmonella spp.
Shigella spp.
Грам эерэг агаартан нянгууд
Амоксициллин ба клавуланы хүчлийн үйлчлэлд байгалийн тэсвэртэй нянгууд
Грам сөрөг агаартан нянгууд
Бусад
1 – амоксициллин ба клавуланы хүчлийн хослолын үр нөлөө нь эмнэлзүйн туршилт судалгаагаар нотлогдсон. 2 – энэ төрлийн бактерийн омгууд бета-лактамазыг ялгаруулдаггүй учраас амоксициллин ба клавуланы хүчлийн хослолд мэдрэг чанар нь дан амоксициллинд мэдрэг байдалтай адил байдаг.
Фармакокинетикийн онцлог
Шимэгдэлт - Экоклав® бэлдмэлийг ууж хэрэглэх үед түүний найрлага дахь хоёр үйлчлэгч бодисын аль аль нь хоол боловсруулах замаар бүрэн, сайн шимэгдэнэ. Энэ бэлдмэлийг хооллож эхлэх үедээ хамт хэрэглэвэл эмүүдийн шимэгдэлт илүү сайн байна.
Амоксициллин ба клавуланы хүчлийг ууж хэрэглэсний дараа судсанд тарьсантай яг адилаар биеийн бараг бүх хэсэгт (цөсний уутанд, хэвлийн хөндийд, арьсанд, яс булчингийн эдэд, нуруу нугасны болон хэвлийн шингэнд, цөсөн дотор болон идээт ялгадаст) жигд сайн тархана. Амоксициллин ба клавуланы хүчил нь сийвэнгийн уурагтай сул холбогддог. Тодруулбал амоксициллины уурагтай холбогдолт 18%, клавуланы хүчлийнх 25% байдаг нь туршилтаар тогтоогдсон.
Амьтан дээр хийгдсэн туршилтаас харахад энэ хоёр бэлдмэлийн аль аль нь бие махбодид хуримтлал үүсгэдэггүй.
Амоксициллин нь пенициллиний бүлгийн бүх эмүүдийн адил хөхний сүүгээр нилээд хэмжээтэй ялгардаг. Мөн клавуланы хүчил ч бага хэмжээгээр тодорхойлогддог. Гэхдээ энэ хоёр бэлдмэлийн аль аль нь хөхүүл хүүхдийн эрүүл мэндэд (хэт мэдрэгшлийн урвал, суулгалт, амны салстын мөөгөнцөртөлийг эс тооцвол) ямар нэгэн ноцтой гаж нөлөө үүсгэсэн тохиолдол одоогоор тэмдэглэгдээгүй байгаа.
Амьтан дээр хийгдсэн туршилт судалгаагаар энэ хоёр бэлдмэл эхэсийн хоригийг нэвтрэн ордог нь тогтоогдсон. Гэвч урагт ямар нэгэн сөрөг үр нөлөө одоогоор илрээгүй.
Гадагшлалт
Пенициллиний бүлгийн эмүүдийн нэгэн адил амоксициллин нь голчлон бөөрөөр дамжин гадагшилдаг бол клавуланы хүчил нь бөөр болон бусад замуудаар дамжин гадагшилдаг. Энэ бэлдмэлийг 250 мг/125 мг эсвэл 500 мг/125 мг тунгаар тус бүр нэг шахмалыг уулгасны дараах 6 цагийн хугацаанд амоксициллины 60-70%, клавуланы хүчлийн 40-65% нь бөөрөөр өөрчлөлтгүй хэлбэрээр гадагшилдаг.
Хэрэглэх заалт:
Амоксициллин ба клавуланы хүчлийн хослолыг, түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах байрлалтай бактерийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
· Амьсгалын дээд замын халдварууд (Streptococcus pneumoniae, Haemophilus influenza*, Moraxella catarrhalis* ба Streptococcus pyogenes-аар үүсгэгдсэн ЧХХ халдварт үрэвсэл, тухайлбал: гүйлсэн булчирхайн дахилтат үрэвсэл (тонзиллит), хамрын дайвар хөндийн үрэвсэл (синусит), дунд чихний үрэвсэл (ринит),
· Streptococcus pneumonia, Haemophilus influenza*, Moraxella catarrhalis* зэргээр үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар. Тухайлбал,архаг бронхитийн сэдрэл, дэлбэнгийн хатгаа ба ба бронхопневмони,
· Enterobacteriaceae* (ихэвчлэн Escherichia coli*), Staphylococcus saprophyticus ба Enterococcus-аар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдвар, тухайлбал давсаг, шээлгүүрийн үрэвсэл, пиелонефрит, эм бэлэг эрхтний халдварт үрэвсэл мөн Neisseria gonorrhoeae*-оор үүсгэгдсэн заг хүйтэн өвчинд,
· Bacteroides*-ын төрлийн Staphylococcus aureus*, Streptococcus pyogenes бактериудаар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар
· Голчлон Staphylococcus aureus* -аар үүсгэгддэг яс ба үений халдварт үрэвсэл, тухайлбал удаан хугацааны эмчилгээ шаардагдах остеомиелит зэрэг өвчнүүдэд хэрэглэнэ.
Экоклав® бэлдмэлийг түүнд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн холимог халдварын үед, мөн бета-лактамаза ялгаруулах чадвартай бичил биетний эсрэг эмчилгээнд хэрэглэх боломжтой.
Шаардлагатай тохиолдолд микробиологийн сорьц авч бактериологийн шинжилгээ хийж байх хэрэгтэй.
Хориглох заалт:
Амоксациллинд болон клавуланы хүчилд, мөн энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг хүмүүс; өмнө нь бета-лактамын антибиотик (жишээ нь, пенициллин ба цефалоспорины бүлгийн эм) хэрэглээд харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс;
Урьд нь ийм хослол бүхий эм хэрэглээд элэгний үйл ажиллагаа нь доголдож, шарлаж байсан хүмүүс;
Шээсэнд нь кетон илэрч байгаа (фенилкетонури) хүн хэрэглэхийг тус тус хориглоно.
Болгоомжтой хэрэглэх заалт
· Экоклав® бэлдмэлийг элэгний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэвэл зохино.
Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ
Жирэмсэн эхэд
Туршилтын амьтанд аммоксицилин ба клавуланы хүчлийг уулгах болон тарих аргаар хэрэглэх үед амьтдын нөхөн үржихүйн үйл явцад ямар нэгэн сөрөг хортой үр дагавар илрээгүй. Жирэмсэн эхэд тохиолдсон ганц нэг сөрөг тохиолдлыг дурьдвал: нэг жирэмсэн эхийн ургийн хальс цагаасаа эрт цоорч байсан бол нэг эхэд урьдчилан сэргийлэх зорилгоор уулгаж хэрэглүүлсний дараа төрсөн нярайд үхжилт энтероколит үүссэн нь энэ эмийн хэрэглээтэй холбоотой байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бусад бүх эмийн бодисын нэгэн адил Экоклав® бэлдмэлийг, эхэд үзүүлэх ач тус нь, эх ба үрд учруулж болох бүх эрсдлээс давж байна гэж үзээгүй тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Хөхүүл эхэд
Экоклав® бэлдмэлийг хөхүүл эхэд хэрэглэж болно.
Энэ бэлдмэлийн найрлагад ордог үндсэн үйлчлэгч бодис эхийн сүүтэй хамт гадагшилсны улмаас хэт мэдрэгшлийн урвал, суулгалт, амны салстын мөөгөнцөртөл үүсгэх магадлалтайг эс тооцвол хөхүүл хүүхдийн эрүүл мэндэд ямар нэгэн ноцтой гаж нөлөө үүсгэсэн тохиолдол одоогоор ажиглагдаагүй болно. Хэрэв хүүхдэд ямар нэгэн гаж нөлөөний илрэл ажиглагдвал хүүхдийг хөхөөр хооллохоо даруй зогсоох хэрэгтэй.
Хэрэглэх арга, тун
Бэлдмэлийг ууж хэрэглэнэ.
Бэлдмэлийн тунг эмчлүүлэгчийн нас, биеийн жин, бөөрний үйл ажиллагаа, өвчний хүнд хөнгөний байдал зэргээс хамааран харилцан адилгүй тогтооно.
Хоол боловсруулах замд хямрал үүсэх эрсдлийг бууруулах, эмийн шимэгдэлтийг зохих хэмжээнд байлгах зорилгоор энэ бэлдмэлийг хоол ундаа хэрэглэж эхлэх үедээ хамт ууж хэрэглэнэ.
Өвчтөний биеийн байдалд үнэлгээ дүгнэлт хийхгүйгээр эмчилгээг 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлүүлж болохгүй.
Шаардлагатай тохиолдолд эмчилгээг шаталсан (эхлээд амоксициллин ба клавуланы хүчлийн тарианы бэлдмэлийг судсанд тариад байдал дээрдмэгц ууж хэрэглэх зориулалт бүхий Экоклав® бэлдмэлийг уулгах) аргаар явуулах хэрэгтэй.
Насанд хүрэгсдэд болон 12- оос дээш насны (40кг-аас дээш жинтэй) хүүхдэд
Эдгээр эмийн хослолыг бүх хэлбэрээр хэрэглэж болох ба амоксициллин ба клавуланы хүчлийг 7:1 харьцаагаар агуулсан Экоклав® бэлдмэлийг хөвмөл хэлбэрээр 5 мл-т 400 мг/57 мг тунгаар ууж хэрэглэж болно.
3 сартайгаас 12 хүртэл настай (40кг-аас доош жинтэй) хүүхдэд
Тунг хүүхдийн нас, , биеийн жинд тохируулан тооцох ба биеийн кг жин тутамд мг-аар эсвэл мл – ээр тооцно. Хоногийн нийт тунг 3 тэнцүү хувааж 8 цагийн зайтай хэрэглүүлнэ. Зөвлөж буй тунгийн хэмжээ ба хэрэглэх давтамжийг хүснэгтээр харуулав.
Экоклав® бэлдмэлийн тун ба хэрэглэх горим (тунгийн тооцоог амоксициллинээр төлөөлүүлэн хийв)
4:1 харьцаагаар бэлтгэсэн хөвмөлийг 5 мл-т
125 мг/31,25 мг тунгаар эсвэл 250 мг/62,5 мг тунгаар. 8 цагийн зайтай өдөрт 3 удаа
Бага тунгаар* хоногт 20 мг/кг
Өндөр тунгаар* хоногт 40 мг/кг
* Экоклав®-ыг бага тунгаар: арьс, зөөлөн эдийн халдвар ба дахилтат тонзиллит өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
* Өндөр тунгаар: дунд чихний үрэвсэл, синусит, амьсгалын доод замын халдварт үрэвсэл, шээс гадагшлуулах замын, яс ба үений халдварт хэрэглэнэ.
Экоклав® бэлдмэлийг 2-оос доош насны хүүхдэд (4:1 хөвмөл хэлбэрээр) хоногт 40 мг/10 мг/кг -аас их тунгаар өдөрт 3 удаа уулгаж хэрэглэсэн туршлага одоогоор бараг байхгүй.
Дөнгөж төрсөнөөс 3 сар хүртэлх нярай хүүхдэд
Нярай хүүхдийн бөөрний үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг учраас Экоклав® бэлдмэлийн 4:1 хөвмөл хэлбэрээр, хоногт хэрэглэх тунг (амоксициллинд тооцсоноор) 30 мг/кг -с илүү гаргаж болохгүй. Хоногийн нийт тунг өдөрт 2 хувааж хэрэглэнэ.
Дутуу төрсөн хярай хүүхдэд
Дутуу нярайд хэрхэн хэрэглэх тухай заавар одоогоор боловсрогдоогүй.
Онцгой бүлэг өвчтөнүүд
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс
Энэ бүлгийн хүмүүст тунг тохируулах горимыг амоксициллины (хэрэгцээт) хамгийн өндөр тун ба креатинины клиренсэд тулгуурлан тооцсон болно.
Креатинины клиренс
Экоклав® бэлдмэлийг хэрэглэх горим
4:1 харьцаатай хөвмөл: 5 мл-т
125мг/31,25 мг; эсвэл 250 мг/62,5 мг
> 30 мл/мин
Тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй
10-30 мл/мин
кг жин тутамд 15мг/3,75 мг тунгаар хоногт 2 удаа.
хоногийн дээд тун: 500мг/125мг тунгаар хоногт 2 удаа
< 10 мл/мин
кг жин тутамд 15мг/3,75 мг тунгаар хоногт 1 удаа.
хоногийн дээд тун: 500мг/125мг тунгаар хоногт 1 удаа
Ихэнх тохиолдолд эмчилгээг тарих аргаар хэрэглэх нь илүү зохимжтой.
Гемодиализ эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгчид
Хэрэглэх тунгийн горим:
Биеийн кг жин тутамд 15мг/3,75 мг тунгаар хоногт 1 удаа.
Гемодиализын ээлжит эмчилгээг хийхийн кг жин тутамд 15мг/3,75 мг өмнө нэг нэмэлт тунг тарих ба сийвэнд байх идэвхтэй үйлчлэгч бодисын түвшрүүлгийг зохих түвшинд барихын тулд ээлж эмчилгээ бүрийн дараа дахин нэг нэмэлт тунг кг тутамд 15 мг/3,75 мг тарина.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай эмчлүүлэгчид
Энэ бүлгийн хүмүүст эмчилгээг болгоомжтой хийх бөгөөд үе үе элэгний үйл ажиллагааг шалгаж байх хэрэгтэй. Эдгээр хүмүүст эмчилгээний тунг хэрхэн тохируулах талаар тодорхой заавар хангалтгүй.
Хөвмөл бэлтгэх аргачлал
Хөвмөлийг энэ эмийг анх хэрэглэхийн өмнө найруулж бэлдэнэ. Эмийн нунтагтай шилэн саванд 60 мл буцалгаж, тасалгааны хэмд хүртэл хөргөсөн ус нэмж хийгээд, тагласны дараа нунтгийг бүрэн уустал сэгсэрч холино. Сэгсэрсний дараа 5 минут тавьж “амраагаад”, дахин бага зэргийн усыг шилэн саван дээрх тэмдэглэгээ хүртэл нэмж хийнэ. Дахин сэгсэрснээр хөвмөл бэлэн болно. Хөвмөл бэлдэхэд нийтдээ 92 мл орчим ус хэрэглэгдэнэ. Шилэн савтай бэлдмэлийг хэрэглэх бүрийнхээ өмнө сэгсэрч байх ёстой. Бэлдмэлийн тунг нарийн хэмжихийн тулд ишний хоёр талд байрлах тун хэмжигч халбагыг ашиглах ёстой бөгөөд хэрэглэх болгоны дараа угааж цэвэрлэх хэрэгтэй. Найруулан бэлдсэн хөвмөлийг хөргөгчид 7 хоногоос илүүгүй хугацаагаар хадгална. Хөлдөөж болохгүй.
Бага насны (2-оос доош) хүүхдэд хэрэглэх бол хэмжсэн нэг удаагийн тунтай эмийг 2 дахин шингэрүүлэх аргаар тунг тохируулж хэрэглүүлнэ.
Гаж нөлөө:
Илэрч болзошгүй гаж нөлөөний тохиолдлыг эрхтэн тогтолцооны ангиллаар, илэрсэн давтамжийн дарааллаар нь дараах байдлаар жагсаасан. Үүнд :
Маш түгээмэл (≥ 1 / 10), түгээмэл ( ≥ 1 / 100 аас < 1 / 10), цөөвтөр ( ≥ 1 / 1000 аас < 1 / 100), ховор ( ≥ 1 / 10 000 аас < 1 / 1000), маш ховор (< 1 / 10 000), давтамж тодорхойгүй (одоо байгаа өгөгдөлд үндэслэн давтамжийг тодорхойлох боломжгүй)
Халдварт ба шимэгчдээр үүсгэгдэх өвчин
Түгээмэл: арьс ба салст мөөгөнцөртөх
Цус, тунгалагын тогтолцооны талаас:
Ховор: эргэн сайжрах боломжтой лейкопени (нейтропени орно) ба тромбоцитопени буюу цагаан эсийн (түүний дотор нейтрофиль), ялтаст эсийн тоо түр зуур цөөрөх.
Маш ховор: эргэн сайжрах боломжтой агранулоцитоз (цусны бүх дүрст элементийн тоо цөөрөх), протромбины болон цус алдах хугацаа уртсах, цус багадалт үүсэх, эозинофиль эсвэл ялтаст эсийн тоо ихсэх.
Дархлааны эрхтэн тогтолцооны талаас
Маш ховор: судас мэдрэлийн хаван, анафилаксийн урвалууд; “сийвэнгийн өвчин” төст хам шинж, харшлын гаралтай судасны үрэвсэл.
Арьс, арьсан дорх эдийн талаас:
Цөөвтөр: арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс.
Ховор: арьсны олон хэлбэрт улайлтат тууралт.
Маш ховор: Стивенса-Джонсоны хам шинж, арьсны хучуур эдийн хордлогот үхжил, том цэврүүт эксфолиатив дерматит, бүх арьсыг хамарсан цочмог цэврүүт намарс.
Арьсны талаас ямар нэгэн таагүй шинж илэрвэл энэ бэлдмэлийн хэрэглээг нэн даруй зогсоох ёстой.
Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас:
Цөөвтөр: толгой эргэх, толгой өвдөх.
Маш ховор: уналт таталт (бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст тунгийн зохицуулга хийгээгүй тохиолдолд тун хэтэрснээс), нойргүйдэл, цочромтгой болох, айж түгших, биеэ авч явах байдал нь хэвийн бус, хэт хөдөлгөөнтэй болох.
Хоол боловсруулах замд:
Насанд хүрэгчид:
Маш түгээмэл: суулгалт.
Түгээмэл: дотор муухайрах,бөөлжих.
Хүүхдэд:
Түгээмэл: суулгалт, дотор муухайрах,бөөлжих
Бүх насны хүмүүст: өндөр тунгаар хэрэглэх үед дотор муухайрах шинж илэрдэг. Экоклав® бэлдмэлийг хооллохтой зэрэгцэн хэрэглэж эхлэх үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас ямар нэг гаж нөлөө илэрч байвал бэлдмэлийн хэрэглээг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
Цөөвтөр: хоолны шингээлт муудах.
Маш ховор: антибиотикийн хэрэглээнээс шалтгаалсан бүдүүн гэдэсний үрэвсэл буюу колит (түүний дотор хуурамч мембрант ба цусархагшилт колит), ходоодны үрэвсэл, амны салстын үрэвсэл, хэл хар өнгөтэй, «үсэрхэг» болох, хүүхдийн шүдний өнгө өөрчлөгдөх.
Элэг цөсний талаас:
Цөөвтөр: аспартатаминотрансфераза ферментийн идэвх нэмэгдэх. Энэ урвал бета-лактамын антибиотик хэрэглэсэн ихэнх хүмүүст илэрдэг ч эмнэлзүйн ач холбогдол багатай.
Маш ховор: гепатит ба цөс зогсонгишлын шалтгаант шарлалт (энэ төрлийн урвал пенициллиний ба цефалоспорины бүлгийн антибиотик хэрэглэсэн хүмүүст илэрдэг), шүлтлэг фосфатаза ба /эсвэл билирубины хэмжээ ихсэх.
Элэгний талаас таагүй гаж нөлөө ажиглагдах нь ихэнхдээ эрчүүдэд болон өндөр настанд, эмчилгээг удаан хугацаагаар хийсэн тохиолдолд ажиглагддаг. Эдгээр гаж нөлөө хүүхдэд маш ховор тохиолддог Энэ төрлийн гаж нөлөөний илрэлүүд ихэвчлэн эмчилгээ хийгдэж байх үед эсвэл эмчилгээг хийж дуусаад удаагүй байхад тохиолддог ч зарим тохиолдолд эмчилгээг дуусгаад хэдэн долоо хоног өнгөрсний дараа илрэх нь бий. Гэхдээ дээрх гаж нөлөө түр зуурын, эргэн сайжрах боломжтой байдаг. Гэвч зарим ганц нэг тохиолдолд элэгний талаас илрэх гаж нөлөө нь эргэшгүй хэлбэрээр тохиолдож нас баралтад хүргэж байсан тухай тэмдэглэгдсэн. Гэхдээ гаж нөлөөний бараг бүх тохиолдол хавсарсан хүнд эмгэгтэй, эсвэл элэг хордуулах үйлдэлт эм хавсран хэрэглэж байгаа хүмүүст тохиолддог.
Бөөр ба шээс гадагшлуулах замын зүгээс:
Маш ховор: бөөрний завсрын эдийн үрэвсэл, кристаллури, гематури (шээсэнд талст, цус илрэх).
Тун хэтрэлт
Шинж тэмдэг
Хоол боловсруулах замын талаас болон ус-эрдсийн солилцооны хямрал илэрнэ. Амоксициллины шалтгаант кристаллури үүсч, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааны дутагдалд хүргэдэг. («Онцгой анхааруулга»хэсгээс үзнэ үү).
Бөөрний дутагдалтай өвчтөнд болон хэт өндөр тунгаар хэрэглэсэн хүмүүст уналт, таталт илэрч болзошгүй.
Эмчилгээ
Хоол боловсруулах замд илэрч буй шинж тэмдгийг арилгах, ус-эрдсийн тэнцвэрт байдлыг сэргээхэд чиглэсэн эмчилгээг хийнэ. Амоксициллин ба клавуланы хүчлийг цуснаас гемодиализын аргаар зайлуулах боломжтой. Хордлогын төвд эмчлэгдсэн 51 хүүхдийн проспектив судалгааны дүнгээс харахад, амоксициллиныг кг жин тутамд 250 мг-аас бага тунгаар хэрэглэсэн тохиолдолд эмнэлзүйн ноцтой шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд ходоодыг угааж цэвэрлэх ч шаардлагагүй байдаг байна.
Бусад эмийн бодистой харилцан нөлөөлөл:
Экоклав® бэлдмэлийг пробенецид эмтэй хамт хэрэглэж болохгүй. Учир нь пробенецид амоксициллины сувганцраар шүүрэн гарах үйл явцыг дарангуйлж, цусан дахь түвшрүүлгийг нь ихэсгэдэг.
Аллопуринол ба амоксициллиныг зэрэг хэрэглэвэл арьсны харшлын урвал үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Орчин үеийн хэвлэлд эдгээр эмийг хамт хэрэглэсэн тухай баримт огт дурьдагдаагүй.
Пенициллины бүлгийн эмүүд метотрексатын сувганцрыг шүүрлийг дарангуйлах замаар биеэс гадагшлах үйл явцыг удаашруулдаг. Экоклав® ба метотрексатыг зэрэг хэрэглэвэл метотрексатын хоруу чанар нэмэгдэх болно.
Бусад бүх бактерийн эсрэг бэлдмэлийн нэгэн адил Экоклав® нь гэдэсний бичил орчныг өөрчлөх нөлөөтэй тул эстроген эмүүдийн шимэгдэлт буурч, жирэмслэлтийн эсрэг ууж хэрэглэдэг эмүүдийн идэвхи буурдаг.
Хэвлэлд мэдээлснээр: аценокумарол эсвэл варфариныг амоксициллинтай зэрэг хэрэглэх үед цус бүлэгнэлтийн шинжилгээнд Олон улсын харилцан зохицуулсан харьцаа (INN) өөрчлөгддөг. Эдгээр эмийг Экоклав® -тай зэрэгцүүлэн хэрэглэх тохиолдолд цус бүлэгнэлтийн (INN) үзүүлэлтийг хянамгай ажиглаж байх хэрэгтэй; мөн антикоагулянтын тунг зохицуулах хэрэг гарч болно.
Микофенолатын мофетил хэрэглэдэг хүмүүс, амоксициллин + клавуланы хүчил хослолыг хамт хэрэглэж эхлэх үед эхний эмийн идэвхтэй метаболит болох микофенолын хүчлийн түвшрүүлэг, ээлжит тунгаа хэрэглэх хүртэл хугацаанд бараг 50% буурдаг. Гэхдээ түвшрүүлгийн энэ өөрчлөлт нь микофенолын хүчлийн бодисын солилцоонд онцгой нөлөө үзүүлэхгүй.
Онцгой анхааруулга
Экоклав® бэлдмэлээр эмчилгээ хийж эхлэхийн өмнө пенициллиний, цефалоспорины бүлгийн эмүүд эсвэл бусад ямар нэгэн эмэнд харшлын урвал өгч байсан эсэхийг сайтар асууж тодруулах хэрэгтэй.
Пенициллиний бүлгийн энэ эмэнд хүчтэй харшил өгсний улмаас нас барахад хүргэсэн анафилаксийн урвал илэрч байсан тохиолдол гарч байсан. Ийм хэмжээний хэт мэдрэгшлийн урвал урьд нь пенициллиний бүлгийн аль нэг эмэнд харшилтай хүмүүст илрэх магадлал илүү өндөр байдаг. Харшлын ямар нэгэн урвалын шинж ажиглагдмагц Экоклав® эмийн хэрэглээг нэн даруй зогсоож, эмчилгээг өөр тохирох эмээр хийж эхлэх хэрэгтэй.
Хүнд ноцтой хэлбэрийн харшлын урвал, тухайлбал, анафилаксийн урвал илэрвэл тэр даруйд эпинефринийг тарих ёстой. Цаашлаад хүчилтөрөгчөөр нэмж амьсгалуулах (оксиген эмчилгээ), судсанд глюкокортикостероидын бэлдмэл тарих ба амьсгалын замыг чөлөөтэй байлгах, шаардлагатай бол зохиомол амьсгалд оруулах хүртэл арга хэмжээг авах хэрэгтэй.
Хэрэв өвчтөн Гахай хавдар туссан сэжигтэй байвал Экоклав® бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Учир нь ийм өвчтэй хүмүүст энэ эмийг хэрэглэвэл улаан бурхан төст арьсны тууралт үүсэх магадлал их байдаг тул оношийг төөрөгдүүлэх эрсдэлтэй.
Экоклав® эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл биед, энэ эмэнд тэсвэртэй бичил биетнүүдийн хэт үржил илрэх магадлалтай.
Экоклав® бэлдмэл ерөнхийдөө зохимж сайтай эм бөгөөд пенициллиний бүлгийн бүх эмийн адил хоруу чанар багатай. Гэсэн хэдий ч энэ эмийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед эмчлүүлэгчийн элэг ба бөөрний, цус төлжүүлэх эрхтний үйл ажиллагааг үе үе шалгаж байх ёстой.
Аль ч төрлийн антибиотикийг хэрэглэх үед хөнгөнөөс эхлээд хүнд, бүр амь насанд ч аюул учруулахуйц маш хүнд явцтай хуурамч мембрант колит үүсч болзошгүй байдаг. Тиймээс болзошгүй энэ эрсдлийг бодолцон, гүйлгэж суулгах шинж илэрч байгаа эмчлүүлэгчид онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хэрэв гүйлгэлт нь удаан хугацаанд үргэлжилж, эсвэл их хэмжээгээр шингэн алдах эсвэл гэдэсний агчил илэрч байвал эмчилгээг нэн даруй зогсоож, нэмэлт шинжилгээг хийж шалгах хэрэгтэй.
Амоксициллин + клавуланы хүчил хослолыг шууд бус (ууж хэрэглэдэг) антикоагулянттай хавсран хэрэглэх үед ховор тохиолдолд протромбины хугацаа уртасдаг. Тиймээс дээрх эмүүдийн хамт хэрэглэх үед цусны бүлэгнэлтийн зохих үзүүлэлтүүдийг үе үе шалгаж байх ёстой. Зохист үр дүнд хүрэхийн тулд тэдгээрийн тунд зохицуулалт хийж болох юм.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай эмчлүүлэгчдэд Экоклав® бэлдмэлийн тунг алдагдлын хэмжээтэй нь уялдуулан багасгаж өгөх шаардлагатай («Хэрэглэх арга ба тун» - Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд – хэсгээс харна уу).
Шээсний гарц нь багассан өвчтөнд маш ховор тохиолдолд кристаллури илрэх бөгөөд энэ нь ихэвчлэн тариагаар хэрэглэх үед тохиолддог. Амоксициллиныг өндөр тунгаар хэрэглэж байх үедээ хангалттай хэмжээний шингэн зүйл ууж байх хэрэгтэй ба амоксициллины талст үүсэхээс сэргийлж шээсний гарцыг зохих хэмжээнд байлгах хэрэгтэй («Тун хэтрэлт» хэсгээс үзнэ үү)
Экоклав® бэлдмэлийг ууж хэрэглэж байх үед шээсэнд амоксициллины хэмжээ их байснаас шээсэн дэх глюкозын хэмжээ ихэссэн мэт хуурамч үр дүн (Бенедикт ба Фелингийн сорилоор) гарч болзошгүй. Энэ тохиолдолд шээсэнд глюкозын хэмжээг тодорхойлохын тулд глюкозоксидант аргыг хэрэглэх нь зүйтэй.
Клавуланы хүчил нь IgG ба улаан эсийн гадаргуугийн альбуминтай холбогдсоноос Кумбсын сорил хуурамчаар эерэг гарч болзошгүй.
Экоклав® бэлдмэлийг хэрэглэж байх үедээ шүд амаа сайтар цэвэрлэж байвал шүдний өнгө хувирахаас сэргийлж чадна.
Эмийн хэт хэрэглээ ба донтол үүсгэдэг эсэх
Экоклав® бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотойгоор эмийн донтол, эмийн дасал, мансуурал ажиглагдаагүй.
Жолоо барих зэрэг механизмтай харьцаж ажиллах чадварт үзүүлэх нөлөө.
Экоклав® бэлдмэлийг хэрэглэх үед толгой эргэх гаж нөлөө илэрч болзошгүй тул жолоо барих зэрэг хөдөлгөөнт техниктэй харьцаж ажиллах үедээ анхаарал болгоомжтой байхыг сануулж, авах арга хэмжээг хэлж өгсөн байх шаардлагатай.
Эмийн хэлбэр, савлалт:
Хүрэн өнгийн, (25 г жинтэй, 125 мл-ийн багтаамжтай) хажуу талдаа шингэний түвшин хэмжих тэмдэглэгээтэй, эрэгдэж онгойлгодог пластмассан таглаатай шилэн саванд нунтаг эмийг хийж савласан.
Эмийн бэлдмэл нь хөвмөл болгон бэлтгээд ууж хэрэглэхэд зориулсан, 5 мл-т 125 мг+31,25 мг эсвэл 5 мл-т 250 мг+62,5 мг.тун бүхий нунтаг.
Флаконтой бэлдмэл тус бүрийг, савааны хоёр үзүүрт орших халбаган хэмжүүр (том халбаганы багтаамж 5 мл, жижиг халбаганых 2,5 мл) ба хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт хийж битүүмжилсэн.
Хадгалах нөхцөл
25 °С -аас дээшгүй хэмтэй, чийглэг багатай орчинд, нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалж хадгална.
Бэлдсэн хөвмөлийг хөргөгчийн сэрүүн (2 ºС - 8 ºС) хэсэгт хадгална. Эмтэй савны бөглөөг ямагт таглаатай байлга. Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгал.
Хүчинтэй хугацаа
Үйлдвэрлэснээс хойш 2 жил. Хөвмөл болгон бэлтгэсэн бол 7 хоног.
Хугацаа дууссан эмийг хэрэглэж болохгүй.
Эм олгох нөхцөл Зөвхөн жороор олгоно.
Comments