Витамин Д аналоги агуулсан псориаз буюу хайрст үлд эмчилгээний тосон түрхлэг.
Найрлага:
1- Кальципотриол/Витамин Д аналоги/ - Псориазны эмчилгээнд сонгомол идэвхтэй иммуномодулятор Кератиноцит эсүүдийн диффиренциацийг сайржуулна. Эпидермисийн гипер пролиферацийг дарангуйлна. Стеройд тосны үрэвслийн эсрэг нөлөөг дэмжинэ.
2- Кортикостеройд (Бетаметазон 0,643мкг) Үрэвслийн эсрэг нөлөө нь хайрст үлд өвчний түлхүүр цитокинуудын ялгарлыг бууруулсантай шууд холбоотой. TNF-α, IL-23, IL-17A/F
ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ:
Калмио нь 3-р бүлгийн стеройд агуулдаг тул бусад стеройдуудтай хамт хэрэглэхгүй! Харин хэсгийн кальциневрин ингибитор (такролимус)-тай хавсарч схемээр хэрэглэх боломжтой. Ингэснээр стеройд хамааралт байдлыг бууруулж, өвчний намжмал үеийг уртасгана. Салицилийн хүчил нь кальципотриолын үр нөлөөг бууруулдаг тул хамт хэрэглэхгүй! Харин хэсгийн эмчилгээнд уреа 5-40%, давирхайн ханд 2-10%, пребиотик агуулсан чийгшүүлэх тос, бие угаагч, шампунь зэргийг хавсарч хэрэглэхэд даавартай тосны хэрэглээг 20-40% бууруулж, арьсны өөрийн хамгаалалтын хоригийг сэргээж, псориаз өвчний сэдрэлээс урьдчилан сэргийлнэ.
Өдөрт 1 удаа бие болон хуйхны тууралттай хэсэгт түрхэнэ.
САНАМЖ: Тосон түрхлэгийг хэрэглэхдээ өдөрт 15г, 7 хоногт 100г буюу 3 саваас илүү хэтрүүлж хэрэглэхгүй! Ил шархтай хэсэг, нүүр, нүд, амны салст, чихний дотор түрхэхгүй! +12 насны хүүхэд болон насанд хүрэгсэд зөвлөнө.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа: 4 долоо хоног хүртэл байна. Эмчилгээг дууссаны дараа ээлж эмчилгээг хийх бол эмчид хандана.
top of page
₮30,000.00Price
bottom of page