top of page
Writer's pictureDr.Froika Mongolia

Лактофильтрум дэлгэрэнгүй заавар

Лактофильтрум эмийн бэлдмэлийн хэрэглэх заавар Бүртгэлийн дугаар: F20190524АО07040 Бэлдмэлийн худалдааны нэр: Лактофильтрум Эмийн бэлдмэлийн олон улсын нэршил буюу химийн(бүлгийн) нэршил: лактулоза+ гидролизын лигнин Эмийн хэлбэр: Шахмал Нэг шахмалын найрлага: Гидролизын лигнин(хуурай бодисын хувьд) 355мг, лактулоза (100% бодисын хувьд) 120мг Туслах бодис: натри кроскармеллоз 20мг, магнийн стеарат 5мг, бичил талст целлюлоз 550мг жинтэй шахмал болтол Тодорхойлолт: Цагаан саарал зураасан толботой, хар-хүрэн өнгөтэй 2 давхар гүдгэр капсул хэлбэртэй шахмал Эмэн эмчилгээний бүлэг: энтеросорбент бэлдмэл АТС код: АО7ВС Фармакологийн үйлдэл: Бэлдмэлийн фармакологийн үйлдэл нь идэвхтэй найрлага болох лигнин ба лактулозад суурилагдсан. Гидролизын лигнин - шингээх өндөр идэвхтэй, өвөрмөц бус хоргүйжүүлэх үйлдэлтэй, модлогийн бүрэлдэхүүнүүдийн гидролизын бүтээгдэхүүнээс тогтсон байгалийн гаралтай энтеросорбент. Эмгэг төрүүлэгч нян ба нянгийн хор, эмийн бэлдмэл, хүнд металлын давс, архи, харшил төрүүлэгч, мөн билирубин, холестрин, гистамин, серотонин, мочевин, эндогений хордлого өгдөг бусад метоболитууд зэрэг бодисын солилцооны зарим илүүдэл бодисуудтай гэдсэнд холбогдож, өөртөө шингээн биемахбодиос гадагшлуулдаг. Хоруу чанаргүй, шимэгддэггүй, 24 цагийн дотор гэдэснээс бүрэн ялгарч гардаг. Лактулоза - галактоз ба фруктозын үлдэгдлээс тогтсон молекул бүхий нийлэг дисахарид. Лактулоза нь ходоод болон гэдэсний дээд хэсэгт шимэгддэггүй, гидролизд ордоггүй. Лактулоза нь гэдэсний хэвийн микрофлороор ферментжин субстрат хэлбэрээр бүдүүн гэдсэнд шахмалаас чөлөөлөгдөх бөгөөд бифидобактер болон лактобациллын өсөлтийг идэвхжүүлдэг. Лактулозагийн гидролизын үр дүнд эмгэг төрүүлэгч бичил биетний өсөлтийг дарангуйлах, мөн үүний нөлөөгөөр бий болох азот агуулсан хорт бодисуудын нөлөөг бууруулах үйлчилгээтэй органик хүчлүүд болох сүүний, цууны болон шоргоолжны хүчлүүд бүдүүн гэдсэнд бий болдог. Дурдагдсан үйл явцын нөлөөгөөр бүдүүн гэдэсний хөндийд осмос даралтыг нэмэгдэн, гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжинэ. Бэлдмэл нь эндогений хоруу байдлын бууруулж, бүдүүн гэдэсний микробиоценозийг хэвийн болгоход цогц үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн. Нянгийн гаралтай вагинозын( үтрээний дисбиоз) эмчилгээнд бэлдмэлийг хавсруулан хэрэглэвэл үтрээнд лактобациллын хэмжээ нэмэгдэн, мөн нөхцөлт-эмгэг төрүүлэгч флорын өсөлтийг үр дүнтэй дарангуйлах зэрэг эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлнэ. Хэрэглэх заалт: Антибиотик эмчилгээний дараа зэрэг гэдэсний микрофлорын алдагдал (гэдэсний дисбактериоз); гэдэс цочролын хам шинжийн цогц эмчилгээ, элэгний гепатит ба цирроз; харшлын өвчнүүд (Атопик дерматит, чонон хөрвөс), нянгийн гаралтай вагиноз (үтрээний дисбиоз), Хориглох заалт: Хувь хүн бэлдмэлд хэт мэдрэг байх, гэдэсний түгжрэл, ходоод-гэдэсний цус алдалт, галактоземи. Ходоод ба 12 нугалаа гэдэсний шархлаат өвчний хурц үед, гэдэсний атони үед бэлдмэлийг хэрэглэхгүй. Хэрэглэх арга, тун: Хоол болон бусад төрлийн эм хэрэглэхээс 1 цагийн өмнө, шаардлагатай бол урьдчилан жижиглээд, усаар даруулан ууж хэрэглэнэ. Гэдэсний дисбактериозын үед: - 12-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 2-3 шахмалаар өдөрт 3 удаа - 8-12 насны хүүхдэд 1-2 шахмалаар өдөрт 3 удаа - 3-7 насны хүүхдэд 1 шахмалаар өдөрт 3 удаа - 1-3 настай хүүхдэд ½ шахмалаар өдөрт 3 удаа Нянгийн гаралтай вагинозын (үтрээний дисбиоз) үед: 2 шахмалаар өдөрт 3 удаа. Курс эмчилгээний үргэлжлэх дундаж хугацаа 2-3 долоо хоног. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх болон давтан курс эмчилгээг зөвхөн эмчийн заавраар хийнэ. Гаж нөлөө: Бэлдмэлийн найрлага дахь бодист харшил өгч болно. Цөөн тохиолдолд гэдэс дүүрэх, суулгалт байж болно. Тун хэтрэх: Шинж тэмдэг: өтгөн хатах, хэвлийгээр өвдөх. Эмчилгээ: бэлдмэлийн хэрэглээг зогсоох. Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл: Нэгэн зэрэг дотуур ууж хэрэглэсэн зарим бэлдмэлийн эмчилгээний үр дүн буурч болно. Онцгой заалт: Бэлдмэлийг бусад эмийн бэлдмэлтэй хавсарсан эмчилгээнд хэрэглэж болох бөгөөд ингэхдээ тусдаа хэрэглэх дүрмийг баримтална. Эмийн хэлбэр: Шахмал. Поливинилхлоридын хальсан болон хэвлэл бүхий хөнгөн цагаан фольгатай блистерт 15 шахмалаар савлагдсан. Цаасан хайрцагт хэрэглэх зааврын хамт, 4 блистерээр савлагдсан. Хадгалах нөхцөл: Чийг болон гэрлээс хамгаалан, +300С дээшгүй температурт хадгална. Хүүхэд хүрэхгүй газар хадгална. Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй. Гомдол, санал хүлээн авах, бүртгэлийн гэрчилгээ олгогдсон хуулийн этгээдийн нэр болон хаяг: АО<<ABBA РУС>> Россия, 121614, г.Москва, ул. Крылатские Холмы, д.30, корп.9, Тел/факс: +7(495) 956-75-54 Avva.com.ru Үйлдвэрлэгч: АО<<ABBA РУС>>, Россия 610044, Кировская обл, г. Киров, ул. Луганская, д. 53а. Тел: +7(8332) 25-12-29, +7(495) 956-75-54 Баркод:8656021510398



10 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page