Эмийн заавар: Өвчтөнд зориулсан мэдээлэл
Нейродикловит капсул (Neurodiclovit capsules)
Диклофенак натри 50мг
Тиамины гидрохлорид (витамин В1) 50мг
Пиридоксины гидрохлорид (витамин В6) 50мг
Цианокобаламин (витамин В12) 0,25мг идэвхитэй бодисын холимогийг агуулна.
Нейродикловит (Neurodiclovit) нь шаргал өнгөтэй ба улаан хүрэн капсул хэлбэртэй
Савлалтын хэмжээ: 30 капсул бүхий блистр савлагаатай.
Нейродикловит (Neurodiclovit) үйлчилгээ, хэрэглэх заалт
Диклофенак нь стеройд бус үрэвслийн эсрэг эм (NSAIDs)-ийн ангилалд багтана.
Диклофенак нь үрэвслийг багасгах, өвчдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй.
Бусад витамины адилаар энэхүү нэгдэлд агуулагдах В витаминууд нь бие махбодь өөрөө нийлэгжүүлэх чадваргүй бусад бүх л витаминуудын адилаар нэн шаардлагатай хүнсний нэмэлт бэлдмэл юм.
В витаминууд нь мэдрэлийн тогтолцооны эмгэгшлийн эмчилгээний үед хамаарал бүхий В витамины дутагдлыг нөхөх замаар үйлдэл үзүүлнэ.
Нейродикловит (Neurodiclovit)-ыг 18-аас дээш настай насанд хүрэгсдэд дараах өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ:
- Хэрх өвчинтэй хамааралгүй үрэвслийн үеийн өвдөлт
- Хэрх өвчний үрэвслийн хэлбэрүүд
- Үрэвсэл бүхий хөдөлгөөний аппаратын сөнөрлийн шинж тэмдгүүд
- Мэдрэлийн гаралтай өвдөлт, жишээ нь, хүзүү ба мөрний орчим, бүсэлхийн өвдөлт болон ууцны мэдрэлийн үрэвсэл.
Дараах тохиолдолд Нейродикловит (Neurodiclovit) хэрэглэхийг хоригло
Анхааруулга
Бусад эмүүдийн харилцан үйлчлэл
Нейродикловит (Neurodiclovit)-ыг хэрхэн хэрэглэх
Хэрэглэх арга
Эмнэлгийн мэргэжилтэнд өгөх зөвлөгөө1
Нейродикловит (Neurodiclovit)-ыг хэрхэн хадгалах
Эмнэлгийн мэргэжилтэнд өгөх зөвлөгөө2
Comments